card
story-image

Монгол хэлний хоршоо үгийн толь

       Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс эрхлэн хэвлүүлсэн “МОНГОЛ ХЭЛНИЙ ХОРШОО ҮГИЙН ТОЛЬ” бүтээлийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.

      “Монгол хэлний хоршоо үгийн толь” төслийг Ph.D Г.Цэцэгдарь санаачлан хэрэгжүүлж, ерөнхий редактораар Sc.D Ц.Өнөрбаян, зохиогчоор Ph.D Д.Ганболд, Ph.D Г.Гэрэлмаа, Ph.D Т.Пүрэвсүрэн, Ph.D Р.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтэн, судлаачид ажилласан байна. 

       Энэхүү тольд, монгол хэлний хоршоо үгийн бүтэц, байрлал, хэрэглээ, танихуйн онцлог, утгын судалгаа болон 10,000 шахам хоршоо үгийг түүн нэгтгэж, тэдгээрийг жишээ баримттайгаар хэвлүүлж байгаа нь хоршоо үгийн онцлог, зүй тогтол, далд мөн чанарыг судлах судлаачдад ихээхэн ач холбогдолтой болохыг өмнөх үгт дурджээ.