card
story-image

Монголын эзэнт улсын түүх

     ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж, Номхон далайгаас Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулсан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй.

     2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс “Их Монгол улс”, “Монголын Юань улс”, “Монголын Алтан ордны улс”, “Монголын Цагадайн улс”, “Монголын Эл хаант улс” хэмээх таван дэвтэр бүтээлийг уншигч олонд өргөн барьсан билээ.

     Энэ удаад ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаачид, бусад түүхчдийн сүүлийн 10 гаруй жилийн турш хийсэн түүх, археологийн судалгаа, бичгийн сурвалжийн мэдээнд түшиглэн Монголын эзэнт улсын түүх 5 ботийг нэмж засварлах буюу шинээр туурвисан байна.