card

"Цагаан сар"-2017

Антоон Мостаэрт Монгол Судлалын “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудын сар шинийн золголт 2017 оны 3 дугаар сарын 9-ний пүрэв гаригт боллоо. Золголтод тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг нийт оюутнууд болон төгсөгчдийн төлөөлөл, АМТ-ийн ажилтнууд оролцлоо.
Золголтын үеэр оюутнууд өөрсдийн бэлтгэсэн мэндчилгээг үзүүлж, зураг хөрөг, тоглоом наадам дүүрэн дурсамжаа эргэн сөхлөө.
Энэ үеэр зохион байгуулсан “5000-ын уналт” тэмцээнд оюутан Д. Пүрэвдорж, З. Мишээл нар, хэлц үг таах тэмцээнд З. Дөлгөөн, Б. Бямбасүрэн, Н. Баяртуяа, Х. Гэндэнпил нар түрүүлж, бяцхан шагналын эзэн болов.
Цагаан сарын золголтод ирэхдээ амтат идээгээ авчирч, нэгэн үдшийг хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн оюутан судлаачид, тусалж дэмжсэн төгсөгчид, АМТ-ийн ажилтнууддаа талархал илэрхийлж, ирж буй алтан тахиа жилдээ эрдэм номын арвин бүтээлтэй байхыг хүсэн ерөөе.