card

"Шинэ жил"-2016

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд 2016 оны 12 дугаар сарын 14-нд шинэ жилийн баяраа ёслон тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд АМТ-ийн Удирдах дээд байгууллага болох CICM Олон улсын байгууллагын санхүүч, Фр. Симон Мпуту, АМТ-ийн гүйцэтгэх захирал, др. Г. Цэцэгдарь нар болон АМТ-ийн ажилтнууд, оюутан судлаачид оролцлоо. Мөн “Оюутан” судлаач хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид болох Гэрэг цахим сэтгүүлийн эрхлэгч У. Бямбаням, МҮОНТ-ийн сэтгүүлч Ч. Батбаяр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША Ч. Хүсэлбаяр, Г. Батмөнх, Үнэн сонины сэтгүүлч Б. Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн түүхийн ангийн төгсөгч Н. Сүхцоож, МУИС-ийн магистрант С. Мижид, Л. Гүндсамбуу, С. Тайванбаатар, Б. Энхмаа, А. Цэнд-Аюуш, Чойжин ламын сүм музейн ажилтан Г. Мөнхтамир нар хүрэлцэн ирж, баяр дээр баяр нэмэн бэлэг гардууллаа. Шинэ жилийн баяраараа оюутнууд дуулж, элэглэл уншиж, хөгжилтэй зургуудаа эргэн харж, тоглоом наадмаар дүүрэн байлаа. Шинэ жилийн баярын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, хүсэн хүлээсэн мөч болох “бэлэг солилцох” үеэр бие биедээ урмын, ерөөлийн сайхан үгс хэлж, бэлгээ солилцоцгоолоо. Алтан хосоор П. Өлзийдаваа болон Б. Энхтуяа, А. Цэнд-Аюуш болон Н. Баяртуяа нар шалгарлаа. Энэ үдшийн үйл ажиллагааг хөтлөн явуулсан хөтлөгч Х. Гэндэнпил, Г. Гантуяа, дуучин Б. Чимэгбаяр, тоглоом тоглуулсан Н. Баяртуяа болон бусад оюутан судлаачид, хүндэт төгсөгчдөдөө чин сэтгэлийн талархал идлэрхийлье. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин тусалсан АМТ-ийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам 2016 оны 12 дугаар сарын 15