card

“Нийгмийн судалгааны арга зүй” сэдэвт лекц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2019.10.16-ны Лхагва гаргийн үйл ажиллагаанд (18:00-20:00) Түүхийн ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид уригдан, “Нийгмийн судалгааны арга зүй” сэдвээр лекц уншлаа. Тэр бээр нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцдаг оюутнуудад эрдэм шинжилгээний ажил хийх тухай болон судалгааны онол, арга зүйн ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлаж, лекцийн төгсгөлд оюутан судлаачдын асуултад хариулж, санал бодлоо солилцлоо. Түүний лекцийн агуулгад:
-Эрдэм шинжилгээний ажил хийх хүмүүс хуучин болон шинэ үг хэллэгийн тайлбар толийг ширээний ном болгон ашиглах хэрэгтэй;
-Судлаач өөрийн зан төлөвийн онцлогт нийцүүлж, судалгаа хийх сонгох ёстой;
-Судалгааны ажил нь цаг их шаарддаг учраас ерөнхий арга зүйн мэдлэгийг эзэмших хэрэгтэй байдаг;
-Судалгаанд харьцуулалтын арга, статистикийн арга, индукц, дедукцийн аргийг ашигладаг;
-Судлаач болох хүмүүс зайлшгүй цэгцтэй зөв сэтгэн бодох логикийн хичээлийг сонгон судлах хэрэгтэй;
-Судалгааны арга зүй гэдэг нь сурвалжтай ажиллах зүй юм;
-Эх сурвалжийг эд өлгийн сурвалж, угсаатны сурвалж гэж хоёр ангилдаг;
-Өгүүлэл бичихдээ мөр тэтгэн бичдэг уламжлалыг анхаарч үзэх хэрэгтэй;
-Нийгэм хүмүүнлэгийн судалгаанд харьцуулалтын арга, агуулгын задаргааг ашигладаг;
-Нэр хүндтэй хүмүүсийн намтрыг судлах нь судлаачдын хувийн хандлагад чухал байдаг;
-Интерпалес, маригналын арга нь залуу судлаачдын судалгааны ажилд чухал нөлөө үзүүлнэ;
-Ф.Энгельсийн Өрх гэр, хувийн өмч төрийн үүсэл бүтээлийг унших нь залуу судлаачдын онолын мэдлэгийг нэмэгдүүлж, хөгжүүлнэ;
-Ямар ч төрлийн судалгаанд судалгааны эх хэрэглэгдэхүүн чухал бөгөөд үүнийг засварлах тохиолдол байдаг учраас, анхдагч эх сурвалжтай жишин харьцуулах хэрэгтэй. Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн урилгыг хүлээн авч, 2018-2019 оны хичээлийн жилийн анхны лекцийг уншсан профессор З. Лонжид танд талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.