card

“ Таны амжилтын төсөл ” сэдэвт лекц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагад ур чадварын сургагч багш Ж.Цэцэгсүрэн 2019.04.11-ны Лхагва гарагт (18:30-20:10) уригдан Таны амжилтын төсөл сэдэвт лекцийг уншлаа. Түүний лекцийн агуулгад:
 Амжилттай хүмүүсийн анхны алхам нь зорилго байдаг;
 Төсөл гэдэг нь үйл ажиллагааны нэгдэл хэсгийг илэрхийлдэг боловч хүний амьдралын бүхий л цаг хугацаа төслийг харуулдаг;
 Гадаадад сурах нь олон ач холбогдолтой байдаг бөгөөд АНУ-ын сургалтын системийн онцлог оюутнуудад чадна гэсэн итгэлийг төрүүлж, дэмждэг;
 АНУ-ын Колумбийн их сургуулийн тэтгэлэгт насны хязгаар бага байдаг;
 -Хүний сурах үйл явцын хурд бие физиологийн наснаас хамааралтай боловч сурахад цаг хугацаа нас оройтдоггүй;
Ур чадварын сургагч багш Ж.Цэцэгсүрэн нь өөрийн амьдралыг жишээ болгон татаж, зорилгодоо хэрхэн хүрсэн тухайгаа тайлбарласан бөгөд лекцийн төгсгөлд оюутнуудаас сорил авч, оюутнуудаас асуулт асуун санал бодлоо солилцоо.