card

"Оюутан судлаач" ЭШХ-2016

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2015-2016 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 5 дугаар сарын 18-нд амжилттай боллоо. Хурлын үйл ажиллагаа 14.20 цагт эхлэв. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд МУИС, МУБИС-ийн 11 оюутан илтгэл хэлэлцүүллээ. Үүнд, 1. З.Дөлгөөн- Монголчуудын нутгархах үзлийн тухай 2. Б. Буян-Орших- Зүүнгар улсын отгийн тухай 3. Д. Мөнхтамир- Дундад зууны үеийн Буриад нар хэн байсан бэ? 4. Т. Лхагвасүрэн- Говийн бүсийн бэлчээр ашиглалт (Өмнөгоь аймгийн Цогт-Овоо сумын жишээн дээр) 5. А. Цэнд-Аюуш- Адууны сэтэр сэвтэх болоод шарга зүсмийн бэлгэдэл 6. Б. Бямбасүрэн- Тэнгэр хэмээх үгээр илрэх соёл сэтгэлгээний онцлог 7. Б. Бямбадорж- Элст Арын Хүннү нарын антропологи хэв шинж, өвчлөлийн зарим асуудал 8. Н. Анхбаяр- Монгол бөхийн түүх домгийн өгүүлэмж дэх зан үйл, хорио цээр 9. Г. Ган-Эрдэнэ- Сүн улсын үеийн нүүдэлчдийн зургаас зарим эдлэлийг тодруулах нь 10. О. Энхмаа- Гадаадад ажиллагсдын гэр бүл, сэтгэл зүй 11. Э. Халиун- Раббан Саумагийн аяллыг эргэн харах нь Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр ШУА-ийн Түүх Археологийн Хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц. Төрбат, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор Г. Нандинбилиг, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Ц. Баттулга болон АМТ-ийн ЭША М. Пагмадулам нар ажиллаж, мөн илтгэлийг сонсогч бусад оюутнууд илтгэгчдийн илтгэх чадвар, асуултад хариулах чадвар, цаг барих байдлыг үнэлж оноо өглөө. Урилгаар шүүсэн хүндэт шүүгчид илтгэгчдийн илтгэлийн сэдэв, хамрах хүрээ, зорилго, дүгнэлт, арга зүй, цаашид анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй шүүмжлэл өрнүүлж, санал, зөвлөгөө өглөө. Хурлын дүн гарахад, доктор М. Эрдэнэ багшийн удирдсан, МУИС-ийн Археологийн 4-р ангийн оюутан Б. Бямбадорж тэргүүн байр, доктор Г. Нандинбилиг багшийн удирдсан, МУИС-ийн УЗА-ны 4-р ангийн оюутан А. Цэнд-Аюуш дэд байр, доктор Д. Баярсайхан багшийн удирдсан, МУИС-ийн Түүхийн 3-р ангийн оюутан Э. Халиун гутгаар байрт тус тус шалгарлаа. Эрдэм шинжилгээний хурлын үеэр АМТ-өөс 3 дахь жилдээ зохион байгуулж буй “YOUNG MONGOLIST”тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны тэтгэлэгт шалгарч, бүтээлээ хэвлүүлэх болзол хангасан МУИС-ийн докторант С. Нямдорж, ӨМИС-ийн магистрант Б. Лхагвабаяр, С. Батболд нарт батламжийг гардуулж, гэрээ байгуулан баяр хүргэлээ. “Оюутан судлаач” хөтөлбөрийн шилдэг оюутнууд судалгааны ажлын өгүүлэлээ “Эрдмийн хэлхээ” ЭШБ-ийн 2016 оны V ботид хэвлүүлэх юм. Оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууд, хурлыг шүүсэн эрдэмтэн багш нар, үнэлгээ өгч идэвхийлэн суусан МУИС, МУБИС, ХИДС-ийн оюутнууд, идэвх зүтгэл гарган хурлыг зохион байгуулсан АМТ-ийн удирдлага, хамт олонд гүнээ талархаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе