"ЭРДМИЙН ХЭЛХЭЭ" УРИЛГА
Оюутны эрдэм шинжилгээний бичиг
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь жил бүр нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Оюутан судлаач” тэтгэлэгт, хөтөлбөрт үйл ажиллагааг зохион байгуулж, тус хөтөлбөрт хамрагдсан оюутан судлаачдынхаа судалгааны ажлыг редакцын уншилттайгаар эмхэтгэн, “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичигтээ эрхлэн хэвлүүлдэг билээ.
2026 ОНЫ 6 ДУГААР САРД ХЭВЛЭХ ХV БОТИД ОЮУТАН СУДЛААЧ ТАНЫГ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Өгүүлэлд тавих шаардлага:
- Өгүүлэл нь удиртгал, судалгааны хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ном зүй, хавсралт хэсгээс гадна товч агуулга, түлхүүр үг, хураангуй (abstract)-тай байх;
- Хураангуй (200 үгээс ихгүй), түлхүүр үг (8 үгээс ихгүй) болон өгүүллийн гарчгийг англи хэлээр орчуулсан байх;
- Өгүүллийн хэмжээ 8-16 нүүр хуудас /B5/ байх:
- Өгүүллийг MSW программ дээр Times New Roman фонтоор бичих;
- Өгүүллийн мөр хоорондын зай 1.15, үсгийн ондор 11 байх ба бичвэрийн хоёр талыг тэгшилж /Justify/, бичсэн байх;
- Өгүүллийн эшлэл, зүүлтийг footnote-оор хийж, үсгийн өндрийг Times New Roman 9-өөр бичих;
- Догол мөр авахдаа Tab товчлуур ашиглах;
- Хүснэгт, зураг, графикийг дугаарлах;
- Үгсийн болон мөр хоорондын зайг шалгах;
- Монгол бичгээр бичсэн үгийг галигаар бичнэ. /а-а, э-e, и-i, о-o, у-u, ө-ö, ү-ü, эр үгийн г-γ, эм үгийн г-g, эр үгийн х-q, эм үгийн х-k, ц, ч- č, ж, з-j/
- Зохиогчийн овог нэр, сургууль, тэнхим, анги курс, цахим хаяг, утасны дугаарыг тодорхой бичих бөгөөд өгүүллээ [email protected] хаягаар илгээнэ.
Эшлэл бичихдээ: хуудасны дугаар бичнэ.
- Цэдэвсүрэн, Н., Сурах бичгийн онол арга зүйн зарим асуудалд, Уб., 2001, х.110.
- Энхжаргал, С., Боролзой, Д., Эх хэлний боловсролын асуудалд, Уб., 2017, х.154.
- Батбямба, Т., Алтантуяа, С., нар ЕБС-ийн I ангийн монгол хэлний сурах бичгийн үгийн сан, үгийн хувиллыг цахим хэл шинжлэлийн үүднээс бүртгэн судалсан нь, Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл, Боть (VI)21, Дэвтэр 1-18, х.89-102 (3 ба түүнээс дээш зохиогчтой бол)


НОМ ЗҮЙГ БИЧИХДЭЭ: хуудасны тоо бичихгүй
- Цэдэвсүрэн, Н., (2001), Сурах бичгийн онол арга зүйн зарим асуудалд, Уб., Соёмбо принтинг.
- Энхжаргал, С., Боролзой, Д., (2017), Эх хэлний боловсролын асуудалд, Уб., Адмон принтинг.
- Батбямба, Т., Алтантуяа, С., Алтангэрэл, Ч., (2021), ЕБС-ийн I ангийн монгол хэлний сурах бичгийн үгийн сан, үгийн хувиллыг цахим хэл шинжлэлийн үүднээс бүртгэн судалсан нь, Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл, Боть (VI)21, Дэвтэр 1-18, уб., Соёмбо принтинг.





ХУГАЦАА: 2024. 05. 7 - 20 эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах
И-МЭЙЛ ХАЯГ: [email protected]
Антоон Мостаэрт Төв
2026. 05. 07 11:30
