ТҮҮХ, АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙСЭН ОЮУТНУУД ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ /3/

Антоон Мостэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байгаа оюутнууд 2026 оны 4 дүгээр сарын 22-ны лхагва гарагт судалгааны ажлын ерөнхий тайлангаа хэлэлцүүллээ.

Тус тайлангийн хуралд МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн докторант, цагийн багш М. Үүрийнтуяа уригдан ирж, оюутан тус бүрийн судалгааны ажилд санал, зөвлөгөө өглөө.

Тайлангаа хэлэлцүүлсэн оюутан судлаачдын судалгааны ажлын сэдвүүдийг дурдъя.

  1. МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн археологи хөтөлбөрийн II түвшний оюутан Ш. Ундрах-Эрдэнэ

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ 275-Р ЗҮЙЛИЙГ НЯГТЛАН ҮЗЭХ НЬ

  1. МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн археологи хөтөлбөрийн II түвшний оюутан Б. Шүрэнцэцэг

МОНГОЛЧУУДЫН НУТГАРХАХ ҮЗЭЛ

  1. МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн археологи хөтөлбөрийн III түвшний оюутан Ё. Адъяалхам

ХҮРЛИЙН ҮЕИЙН СОЁЛУУД ДАХЬ ТАЛИЙГЧИЙН ЗҮГ ЧИГИЙН АСУУДЛЫГ НЯГТЛАХ НЬ

  1. МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн IV түвшний оюутан Э. Өсөхбаяр

МОНГОЛЫН ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН ЯСАН ДЭЭРХ ГЭМТЭЛ БЭРТЛИЙН СУДАЛГАА (АХУЙН ГЭМТЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР)

  1. MУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн антропологи хөтөлбөрийн IV түвшний оюутан Б. Мөнхжин

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХНЫ САРЫН ТЭМДЭГ ИРЭХ НАС БОЛОН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

  1. МУБИС-ийн НХУС-ийн Түүх, Нийгмийн ухааны багшийн IV түвшний оюутан Э. Баатар

ХОР ДАГАЛДУУЛАХ ЗАН ҮЙЛИЙГ ТОДРУУЛАХ НЬ

Бидний саналыг хүлээн авч, тайлангийн хэлэлцүүлэгт оролцож, үнэтэй санал, зөвлөгөөгөө өгсөн судлаач, багш М. Үүрийнтуяадаа талархлаа илэрхийлж, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Мэдээ бичсэн: Т. Батбямба

2026. 04. 2413:55