Антоон Мостэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байгаа оюутнууд 2026 оны 4 дүгээр сарын 15-ны лхагва гарагт судалгааны ажлын ерөнхий тайлангаа хэлэлцүүллээ.
Тус тайлангийн хуралд 2019-2021 оны хичээлийн жилийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, судалгааны ажлаа хийж байсан, өдгөө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт Эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байгаа Х. Гэндэнпил оролцож, санал, зөвлөгөөг өглөө.
Тайлангаа хэлэлцүүлсэн оюутан судлаачид, судалгааны ажлын сэдвүүд:
- МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш, Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн IV курсийн оюутан Г. Гансувд
““МӨ-“ ЯЗГУУРТ БҮЛЭГ ҮГИЙН ТУХАЙД”
- МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Багш, Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн III курсийн оюутан Ч. Өнөрзаяа
“МОНГОЛ И И ЮЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙН НЭМЭЛТ ДЭВТРИЙГ ХАРЬЦУУЛАХ НЬ”
- МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан З. Хишигбаяр
“МОНГОЛ ХЭЛЭН ДЭХ ГАДААД ҮГИЙН ХӨӨМИЙН ЭГШГИЙН ДУУДЛАГА, АВИАНЫ ХУВЬСАЛ (АНГЛИ ОРОС ХЭЛНИЙ ЖИШЭЭГЭЭР)”
- МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан С. Цэлмүүн
“ТОРГУУД АМАН АЯЛГУУНЫ ЭГШИГ АВИАГ ТУРШИЛТ АВИА ЗҮЙН АРГААР СУДЛАХ НЬ
- МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн I курсийн оюутан Г. Лхагванаран
“МОНГОЛ ХЭЛНИЙ ТЭМДЭГ НЭР БҮТЭЭХ ТӨСӨӨТ ДАГАВРЫН ТУХАЙ”
- МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн III курсийн оюутан Г. Энхжин
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АВИА ХУВЬСАХ ҮЗЭГДЛИЙГ СУДЛАХ НЬ”
7. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан С. Чулуунцэцэг
"“ХУТАГТ СУДРЫН АЙМГИЙН ЭРХЭТ ХААН ХЭМЭЭГДЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР”-ЫН ЭХ БИЧВЭРИЙН СУДАЛГАА"
Тайлангийн хэлэлцүүлэгт оролцож, асуулт асуун ярилцаж, санал, зөвлөгөөгөө бичгээр болон амаар өгсөн Х. Гэндэнпил болон оюутнууддаа талархлаа илэрхийлж, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Мэдээ бичсэн: Т. Батбямба
2026. 04. 1616:40
