“ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙНХНИЙ СПОРТЫН 3 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудын дунд 3 төрөлт тэмцээн (гар бөмбөг, сагсан бөмбөг, буухиа)-ийг 2026 оны 4 дүгээр сарын 11-ны бямба гарагт зохион байгууллаа. Тэмцээнд "Гэсэр", "Дайчид", "Ялалт", "Номт" гэсэн 4 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Гар бөмбөг болон сагсан бөмбөгийн тэмцээнийг ESTART спорт зааланд, буухиа тэмцээнийг Антоон Мостаэрт Төвийн байранд тус тус зохион байгууллаа. 3 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр "ТЭРГҮҮН БАЙР"-ыг С. Чулуунцэцэг ахлагчтай "Номт" баг",  "ДЭД БАЙР"-ыг З. Хишигбаяр ахлагчтай "Гэсэр" баг, "ГУТГААР БАЙР"-ыг Б. Золбоо ахлагчтай "Дайчид" баг, "ДӨТГӨӨР БАЙР"-ыг Х. Гэндэнпил ахлагчтай "Ялалт" баг эзэлж, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнууллаа.

Тэмцээнд идэвхтэй оролцсон үе үеийн оюутан судлаачдадаа талархаж, ажлын амжилт хүсье. 

 

Тайлан мэдээ бичсэн: Т. Батбямба