“СПОРТ ӨДӨРЛӨГ” -ИЙН УДИРДАМЖ

АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН “ОЮУТАН СУДЛААЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАГСДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “СПОРТ ӨДӨРЛӨГ” -ИЙН УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Оюутан судлаачдын бие бялдрыг хөгжүүлэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

Хоёр. Зохион байгуулагдах хугацаа, газар

  • Хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 11-ний Бямба гараг
  • Цаг: 12:00 – 18:00
  • Байршил: E Start сургуулийн заал /Хуучнаар Газарчин дээд сургуулийн байр/

Гурав. Тэмцээний төрөл

  1. Гар бөмбөг
  2. Сагсан бөмбөг
  3. Буухиа тэмцээн

Дөрөв. Оролцогчид

  • Оюутан судлаачид урьдчилан заавал бүртгүүлсэн байна.

Тав. Багийн бүрэлдэхүүн

  • Гар бөмбөг: (6–8 хүн)
  • Сагсан бөмбөг: (5–8 хүн)
  • Буухиа: (багийн бүх гишүүд оролцоно)
    (Зохион байгуулагчийн зүгээс шаардлагатай тохиолдолд өөрчлөх боломжтой)

Зургаа. Тэмцээний журам

  • Тэмцээнийг тойргийн журмаар явуулна.
  • Шүүгчийн шийдвэрийг хүндэтгэн дагана.
  • Спортын ёс зүйг чанд сахина.

Долоо. Шагнал урамшуулал

  • Багийн дүнгээр I багийг шалгаруулна.

Найм. Бүртгэл

  • Багууд урьдчилан бүртгүүлнэ
  • Бүртгэлийн хугацаа: 2026. 04. 08 -ны 18:00 цаг хүртэл
  • Холбоо барих: Антоон Мостаэрт Төв фэйсбүүк хаяг
  • Бүртгүүлэх линк: https://forms.gle/HfBUoSwafQscpPue9

Ес. Анхаарах зүйлс

  • Багууд хувцсаараа жигдэрсэн байх
  • Аюулгүй байдлыг хангаж оролцох
  • Шүүгчийн зааврыг дагаж мөрдөх