Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудын сар шинийн золголт 2026 оны 2 дугаар сарын 26-ны лхагва гарагт боллоо. Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн ерөнхий захирал Рикардус Габут золголтыг нээж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.


Золголтын үеэр оюутан судлаач Ц. Чулуунцэцэг "Торгоны мань хээ", Н. Бямбажаргал "Цагаан сар"дуугаар, С.Цэлмүүн "Арван хоёр жил" бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ. Мөн "Би хэн бэ?" хэмээх хөгжөөнт тоглоомыг тоглоомыг тоглолоо.





Ирсэн зочдодйнхоо гарыг уламжлалт "Alpae gold" шоколадаар цайлгалаа.



Цагаан сарын золголтод ирэхдээ үндэсний дээл хувцсаа өмсөн, чихэр жимс, идээ ундааныхаа дээжээс авчирч, сар шинийн баяраа хамтдаа тэмдэглэсэн оюутан судлаачид, АМТ-ийн удирдлага болон ажилтнууддаа талархлаа илэрхийлж, морилон ирж буй ГАЛ МОРИН жилдээ амжилт бүтээлээр арвин байхын ерөөл өргөе.
2026 оны 2 дугаар сарын 26 15: 00 цаг
Мэдээ бичсэн: Т. Батбямба
