ОЮУТАН СУДЛААЧИД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, судалгааны ажлаа хийж байгаа оюутан судлаачид 2025 оны 12 сарын 10-ны лхагва гарагт шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагааг МУБИС-ийн 4-р курсийн оюутан С. Цэлмүүн хөтлөн явуулсан бөгөөд оюутан судлаачид 3 багт хуваагдан, амттан дүүрэн ширээгээ тойрон сууж, баярын мэндчилгээ дэвшүүлснээс гадна хөгжөөнт тоглоом тоглууллаа.

Шинэ жилийн баярт өнгөрсөн оны төгсөгчид ирж, АМТ-ийн удирдлагуудад амтат бялуу, оргилуун дарс барилаа.

Мөн оюутан судлаачид бэлтгэж ирсэн чин сэтгэлийн бэлгээ солилцон, баяр хөөр дүүрэн нэгэн оройг үдсэнээр 2025 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа ийнхүү өндөрлөлөө.

Та бүхэндээ ирж буй шинэ ондоо эрдэм судлалын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.