Монгол дахь CICM байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв (АМТ)-ийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөр нь 2011- 2012 оны хичээлийн жилээс эхлэн 14 дэх жилдээ тасралтгүй тогтмол зохион байгуулагдаж байна.
2024-2025 оны хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар (ХУС)- ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, Урлаг судлалын тэнхим, Антропологи, археологийн тэнхим, МУБИС-ийн Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхимийн 20 орчим оюутан хамрагдаж, судалгааны ажлаа удирдагч багш нарын удирдлага болон АМТ-ийн арга зүйн ерөнхий зөвлөмжийн дагуу амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэж, эрдэм шинжилгээний өгүүллээ “Эрдмийн хэлхээ” (Strings of Knowledge) оюутны эрдэм шинжилгээний бичгийн 2025 оны 14 дүгээр ботид хэвлүүлж байгаа Судлаач оюутнууддаа талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд сургалт, судалгааны ажилд тань улам их амжилтыг хүсье.
Дээрх оюутнуудын судалгааны ажлыг удирдан чиглүүлсэн МУИС-ийн багш др. Ж. Ганбаатар, др. М. Жавхлан, др. Г. Нандинбилиг, магистр И. Даваадорж, др. С. Дашдэжид, др. М. Эрдэнэ, др. И. Бямбабаатар, Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг, хадгалалт хамгаалалтын хэлтсийн ахлах сэргээн засварлагч магистр Б. Батчимэг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан магистр Д. Алтанчимэг болон МУБИС-ийн багш др. Р. Сарангэрэл, др. Г. Цэцэгдарь, др. П. Яньдий, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан др. Д. Уртнасан нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
2024-2025 оны хичээлийн жилд “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан судлаач нарт лекц номоо айлдсан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш др. На. Сүхбаатар, Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг, хадгалалт хамгаалалтын хэлтсийн ахлах сэргээн засварлагч магистр Б. Батчимэг, МУИС-ийн Нүүдэлчдийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г. Энхбаяр, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И. Даваадорж нартаа талархлаа илэрхийлье.
Тус хөтөлбөрийг хариуцан ажилласан АМТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан магистр Э. Халиун, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан др. Т. Батбямба, АМТ-ийн эрдэм шинжилгээний зөвлөх др. Г. Цэцэгдарь нарт талархлаа илэрхийлье.
Оюутан судлаачдад номын үйлчилгээ үзүүлэн ажилласан АМТ-ийн Эрдэм шинжилгээний номын сангийн ажилтан Ц. Рэнцэнбямба танаа талархъя.
“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааг бүрэн дэмжин ажилладаг Монгол дахь CICM байгууллагад талархлаа илэрхийлье.
ГАРЧИГ
ТАЛАРХАЛ
Сүхбаатарын ЦЭЛМҮҮН
Торгууд аман аялгууны [a, a:, æ, æ:] эгшиг авиаг туршилт авиа зүйн аргаар судлах нь
Ганболдын ЭНХЖИН
Орчин цагийн ярианы хэлний авианы өөрчлөлт
Зоригтбаатарын ХИШИГБАЯР
Монгол хэлэнд давтамж өндөр илрэх англи, орос хэлний үгийн дуудлагын онцлогийг илрүүлэх нь
Үнэнбүрэнгийн СОЛОНГО
“Алчуур” гэх үгийн тархац ба авианы хувьсал
Зоригтын АНУЖИН
Монгол хэлний -γalǰa дагаврын тухай
Цэдэндамбаагийн СУВД-ЭРДЭНЭ
Монгол хэлний үйл үгийн утгын өргөслийг судлах нь
Чимиддоржийн ӨНӨРЗАЯА
Пүрэв гүнгийн орчуулсан “Хааны бичсэн нэмж тогтоосон манж үгний толь бичиг”-ийн “Хөгжмийн зүйл”-ийг “Хорин нэгт”-ийн тайлбар тольтой харьцуулах нь
Сугарын ЧУЛУУНЦЭЦЭГ
Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар
Цогтбаатарын ТӨГСБААТАР
1990-ээд оны монголын уран зохиол дахь хотын уран зохиолын шинж
Эрхэмбаярын БУДСҮРЭН
П. Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог
Батсүхийн ЗОЛБОО
Монгол үлгэр дэх шидэт туслагчийн дүр, өгүүлэмжийг шинжлэх нь
Мөнхбаярын АДЪЯАСҮРЭН
Дорно дахины ард түмний ертөнцийн үүслийн домог зүйн өгүүлэмжийг харьцуулах нь
Бямба-Эрдэнийн НОМИН
Монгол аман зохиол дахь ургамлыг оньсоголох тогтмол болон өгүүлэмжийн харилцаа холбоог шинжлэх нь
Цэрэндоржийн НАМУУН
Шавжийн судалгааг ашиглан хадны оршуулгын зан үйлийг тодруулах нь
Болорчулууны МӨНХЖИН
Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл
Цацралмаагийн МӨНХЗАЯА
Монголын малчдын махны худалдаан дахь ёс суртахууны эдийн засгийн ойлголт

Content







Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв
2025 он
