4 САРЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.04.26

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн IV сарын тайлангийн хурал 2023 оны 4-р сарын 5, 12, 19-ний өдрүүдийн 18:00-21:00 цагт АМТ-д амжилттай боллоо.            Хөтөлбөрт хамрагдаж буй 28 оюутнаас 20 оюутан амжилттай тайлан хэлэлцүүллээ. Тайлангийн хурлын зочноор ШУА-ийн 

Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын  ЭША Т.Батбямба, Хэл шинжлэлийн салбарын ЭША М.Очирцэнд, Утга зохиол судлалын салбарын ЭША Б.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш Ч.Амарбилэг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж, ЮНИСКО-ийн ивээл дор НСОУХ-ийн ЭША Г.Зулбаатар нар хүрэлцэн ирж оюутнуудын тайлантай танилцан дараах зөвлөгөөг өглөө:

  • Онолын ойлголт нэр томьёо дээр анхаарах
  • Нэр томьёоны зааг ялгаа гаргах
  • Судлагдсан байдал тодруулах
  • Орчуулга дээр ажиллах, сэдэв нарийвчлах
  • Зарим ажил явцуу учир багштайгаа уулзаж ярилцах
  • Удирдагч багшаасаа зөвлөгөө ахин авах
  • Ярихдаа агуулгаа бүрэн танилцуулах
  • Өөрийнхөө хийж буй судалгааны ажлыг бусдад танилцуулах, ойлгуулах
  • Судалгааны үндсэн ажлаа хийхдээ яаравчлах
  • Дүгнэлт, санал шүүмжийг зөв зүйтэй тодорхойлох
  • Үсгийн дүрмийн алдаан дээр анхаарах
  • Цагийн юмыг цагт хийх гэх мэт зөвлөгөө өгөхийн зэрэгцээ оюутан бүрийн судалгааны чиглэлд холбогдох эрдэмтдийн ном бүтээл, судалгааг хэлж өглөө.

 

Бидний урилгыг хүлээн авч, үнэт цагаа бидэнд зориулж, чухал зөвлөгөө өгсөн та нартаа АМТ болон судлаач оюутнуудын  өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлье. 

 

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв