“ПЕРС СУРВАЛЖ ДАХЬ МОНГОЛ ҮГС” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2023.03.23

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн II хагас жилийн лекц-ярилцлага 2023 оны 3 сарын 22-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Д.Анхбаяр “Перс сурвалж дахь монгол үгс”  сэдвээр лекц уншиж,  перс сурвалж дахь монгол үгээр судалгааны том орон зай байгааг дурдаад оюутан залууст өөрийгөө хүчилж биш сонирхлоо амьдарч ажиллахыг уриаллаа.   

 

Лекцийн агуулгыг товч хүргэвэл:

  • Монгол судлалын гол асуудал бол дундад үеийн хэлний асуудал юм. Нарийвчлан судалсан эрдэмтэд гарын таван хуруу шиг байна. Судлахдаа МНТ-ны судалгаа, толь бичгүүд, араб үсгээр бичсэн монгол хэлний толиуд байна.
  • Анхаарах судалгааны ажил бол түүхийн сурвалж дотор  монгол үгсийг хэр оновчтой судалсан бэ гэдэг асуудал юм. Перс сурвалж дахь монгол орчуулаг хангалттай бус байна. Перс, Араб, Цагаадай хэлтэй бол яг энэ асуудлаар судалгааны маш өргөн том хүрээ байна гэж харж байна.
  • Перс сурвалж бичигт монголын эзэнт гүрний үетэй холбоотой маш олон монгол үгс байдаг. Дараагаар нь “Судрын чуулган” зохиолын эх нь 20 гаруй ширхэг байдаг. 700 гаруй жилийн хугацаанд өдий хэрээний эх байна гэдэг нь маш боломжийн юм. Яагаад энэ эх ийм олон хадгалагдаад үлдсэн гэхээр Рашид ад-Дин 1 жилд 100 ширхэг гар бичмэл бичүүлдэг байсан байгаа юм мэдээж цаана нь асар их мөнгөний тоо явж байгаа юм.
  • Үүнд дотор ураг төрлийн холбоотой жишээ үгнүүд: اباقا- âbâqâ, ابوگان – âbûgân, ابوگه- âbûge – Бодончар, آغا- Âghâ, النچیک – elançik- Хабул, اندا- Ândâ, اوتکو- otaku- өтөг боол, اوکین- Okin, ایچگا- İçka, ایگاچی – Igaçi, باری- bari
  • Шашин шүтлэгтэй холбоотой үг: ارکاون- ârkâûn
  •  Мэргэжил заах үгс: - âbâçî – анчин, اختاچی – âxtâçî, ایداچی – Idaçi, ایلدوچی -ilduçi
  • Зэр зэвсэг заах үгс: اوبچین- ôpçîn – өвч, بالته- balta харьцангуй бага байна
  • Татвартай холбоотой үгс: ارغمجی – Ârghamjî, قبچور- qobçur
  • Эд баялагтай холбоотой үгс: التان - âltân
  • Мал амьтантай холбоотой үгс: اختا – âxtâ, ادون- âdûn, آرغالی- ârghâlî, چغان امان قولا- Chaghan aman qula, اولکچین- Olakçin
  • Газар зүйтэй холбоотой үгс: غازیرای و ارال- Ghâzîrâ-î ârâl, نکون اسون- Nekün usun, اولوم- Olom –голын олом гэх мэт олон үг байна.
  • Тэмдэг нэр: ارون-ârûn, اوندر – ondor, اوها- Uha, ایلغو- İlgu-ayalgu
  • Үйл үг: ابچره – âbçira, اسرامیشی- âsrâmîshî, اوترامیشی- utramishi, اودروتمیشی – udrutmishi, اورگجوت- orgajut, اورگه- orge, اولجامیشی- oljamishi, ایلغامیشی- İlgamishi гэх мэт монгол үгэнд перс дагавар залгаад нэг ижил бүхий бүтэцтэй үг үүсэж байгаа юм. Гэхдээ энэ нь үйл үгэн дээр байгаа нь их сонирхолтой.  Хэл шинжлэлийнхэн илүү нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.

 

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Д.Анхбаяр багш болон оюутан залуус та нартаа баярлалаа. Судалгааны ажил нь их амжилт хүсье.

 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/