“ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР БОЛЛОО

 

Улаанбаатар                                                                                                                2022.12.15

            Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн “ШИНЭ ЖИЛ”-ийн баяр  2022 оны 12 сарын 14-ний лхагва гаргийн 18:00-23:00 цагийн хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Шинэ жилийн зочноор CICM ТГ-ийн тэргүүн Ronald Magbanua, Fr. Patrick Mathieu Taveirne, АМТ-ийн захирал Фолата Лаиа нар оролцлоо.

            Мөн шинэ жилийн баярын үйл ажиллагааг чимж МУИС-ийн УЗА-ийн III курсийн оюутан П.Сийлэгмаа, МУИС-ийн УСА-ийн I курсийн оюутан Э.Номуундарь нар дуу дуулан мэндчилгээ дэвшүүлсэн бол МУБИС-ийн Герман хэлний III курсийн оюутан Б.Солонго, Отгонтэнгэр ИС-ийн Эрх зүйн ангийн II курсийн оюутан Б.Хүслэн нар хөтлөгч хийж шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэлээ. МУИС-ийн УЗА-ийн III курсийн оюутан Э.Доржсүрэн бусдадаа бэлэг барин өөрийн мэдрэмжээрээ элэглэл бичиж баясгалаа.

            Нэг үдшийн гэгээлэг сайхан өнгөрүүлсэн оюутан залуус болон ирсэн зочдодоо баярлалаа. Та бүхэнд ажил үйлс, сурлаг хөдөлмөрийн их амжилт хүсье.

 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/