“МОНГОЛ ХЭЛНИЙ ХҮНИЙ ЭШИЙН НЭРИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭНИЙ ОНЦЛОГ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

“МОНГОЛ ХЭЛНИЙ ХҮНИЙ ЭШИЙН НЭРИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭНИЙ ОНЦЛОГ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2022.04.28

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн арван нэг дэх  лекц-ярилцлага 2022 оны 4 сарын 17-ны лхагва гаргийн 18:00-21:00 цагт АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор (PhD) Доржпүрэвийн Соронзон “Монгол хэлний хүний эшийн нэрийн утга, хэрэглээний онцлог” сэдвээр лекц уншихын зэрэгцээ “Оюутан судлаач” нарт өөрийн судалгааны арга зүйн туршлагаасаа хуваалцлаа. Миний бэлдэж ирсэн илтгэл докторын ажлын нэгдүгээр бүлэг бөгөөд энэ нь олон чиглэлээр сурч байгаа оюутнуудад хэрэг болж цаашлаад гүнзгийрүүлэн судлаасай гэдэг үүднээс ерөнхий сэдэв сонгон бэлдлээ. Тийм болохоор хүний мэддэг сонин хачин нэрс энэ нэрс яаж үүссэн юм бэ гэдгийг хүн болгон мэддэггүй тийм учраас сэдэв гэхээсээ илүү судалгааны арга зүйг ажиглан сонсоорой!

Д.Соронзон багшийн лекцээс товч хүргэвэл:

  • Хүний эшийн нэр гэдэг нь төрөл садын нэр гэсэн үг юм. Төрөл гэдэг нь нэг өвгөөс салбарлан гарч ирсэн хүмүүс энэ нь цаашлаад овог болно. Овог гэдэг зүйл маш чухал, хүний нийгмийн байгууллын үед эхийн эрхт ёс, эцгийн ёс овог гэж үүссэн. Эхийн эрхт ёстой байгаад эцгийн эрхт ёс тогтсон. Хүн төрөлхтөнд хамгийн анх хүмүүсийг нэрлэх, дуудах гэсэн хоёр хэрэгцээ үүссэн. Тийм учраас ойр тойрныхоо хүмүүсийг нэрлэж эхэлсэн. Харин хүмүүсийг нэрлэх нэг өөр дуудах нэг өөр юм. Хоёр овог хоорондоо ураг барилдсан тохиолдолд  нөгөө тал нь ургийн тал болж хуваагдаж дотроо төрлүүдтэй байна. Яг энэ хоёрын огцлол дээр байгаа нэрийг садны нэр гэнэ ээ. Садан гэдэг үгэнд хоёр утга байна. Нэгдүгээрт нь өөрийг нь төрүүлсэн буюу төрлийн утга хоёрт нь ургийн утгатай байдаг.
  • Монгол хэлний нэрийн бүрэлдэхүүний талаар бол судлаачид янз бүрийн тоо мэдээлэл хэлдэг. Жишээ нь: доктор Д.Гонгор бол 200 гаад нэр байна гэж хэлсэн бол Будсүрэн судлаач 100 гаруй нэр байна гэж хэлсэн байна. Гэтэл Өвөр Монгол судлаач Намсрай бол давхарлан тодотгох утгыг оруулаад 7100 байна хэмээн үзжээ. Иймд их зөрүүтэй сонин тоо гарч ирж байгаа юм. Судлаачид дэлхий дээр хэдэн хэл байна вэ гэдгийг хүртэл эцсийн тоогоо хэлж чадахгүй байгаа юм. Нэг хэсэг нь 6000 хэл байна гэж үзээд 14 хоногт нэг хэл мөхөж байна. Нөгөө хэсэг хэл шинжээчид нь 2000, 3000 хэл байна гэж үзсэн. Ийм ялгаатай байдаг бөгөөд зөвхөн тоог яаж тоолох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Та нар ч мөн адил ийм асуудал гарч ирнэ ээ гэсэн үг юм. Үүнд бол хүрээ хязгаараа яаж тогтоосон болон үгийн аягыг яаж тогтоосон юм, хэл аялгууны хэлбэрийг хэрхэн харгалзсан, түүхэн баримтыг хэрхэн үзсэн бэ зэрэг олон шалгуурууд байна.
  • Миний судалгааны ажил бол монгол хэл аялгуу, бичгийн дурсгалууд дахь хүний эшийн нэрийн харьцуулж хийсэн юм. Судалгааны ажил бол 52 хоёр хэлний материалыг харьцуулж хийгдсэн.
  • Босоо чиглэлийн нэрийн онцлог: XIII зууны үеийн монголчуудын түүх, угсаатан зүйн томоохон бүтээл болох “Судрын чуулган”-д “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсаатны түүхтэй. Учир нь монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг залган санаж, төрсөн үр хүүхдээ зааж сургадаг. Ийнхүү тэд язгууртныхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн үгүй” хэмээн тэмдэглэсэн. Монголчууд өөрийн эш удмын хүмүүсээ хэрхэн тоолдог тухай баримтыг сонирхвол биеэс дээш 10 үе, доош 9 үе хүртэл ялган хэлэлцдэг байсан.
  • Өөрийн биеэс дээших нэрийн онцлог: биеэс дээш нэгдүгээр үед хамаарах ээж-аав гэдэг нэр хамгийн эрт үүсэн. Иймээс орчин үеийн хэл аялгуунд ээжийг заасан гарлыг хувд маамаа-мээмээ-мөөмөө, баав-эвээ-иибий, ана-анай, ээж-ээжий-ажаа зэрэг үгс үүссэн бол аав гэсэн утгатай аав, амбаа, ажаа, даадаа-даад, баав гэх мэт хэлбэрүүд байдаг. Эдгээр нь цөм өөр өөр цаг үед үүсэж, мөн олон хувилбартайгаар хөгжиж, эдүгээ бидэнд уламжлагдан ирсэн хэлний баримт юм.
  • Хойшид монгол хэлэнд нэгэнт тогтоод байсан ээж-аав гэсэн ерийн дотночилсон утгад үгсийн дараагаар эцэг эх гэсэн хоёр утгат нэр үүсжээ. Харин авга, нагацын тухай монгол ардын зүйр цэцэн үгс хоёр дахин илүү байдаг төдийгүй, үнэлэмж нь авгыг бодвол илүү эерэг байдаг онцлогтой.
  • Бүр хожуу нэг эр олон эхнэр авдаг болсонтой холбоотойгоор эгчийг нэрлэж байсан эхэ-эгэ хэмээх үг нь биеийн хувьд ээжээс бусад эцгийн бусад эхнэрийг нэрлэсэн үг болж утга шилжсэн. Цаашлаад нийгэм сэтгэхүйн хүчин зүйлсээс шалтгаалж, монгол хэлний эцэг-аав, эх-ээж хэмээх үгсийн ашиглан өөрийн удмын эцэг, эхээс дээших төрлийн бусад хүнийг ялган нэрлэдэг үгс үүссэн болохыг хялбархан мэдэж болно. Энэ мэтчилэн үгийн үүсэл гарлын тухай ярих зүйл их бөгөөд судлаач оюутан хэн бүхэн үүнийг үргэлжлүүлэн үзнэ үү!

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой лекц уншсан багшдаа болон эрдэм судлалын ажилд суралцаж яваа залуус та нартаа их баярлалаа. 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл (ЭША)