“ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

Улаанбаатар хот                                                                                                             2022.04.21

            Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн төгсөлтийн баяр 2022 оны 4 сарын 20-ны лхагва гарагийн 16:00-20:30 цагт АМТ-д амжилттай боллоо.

            2021-2022 оны хичээлийн жилд Б.Солонго, Ж.Энхзул, С.Энхцэцэг, Э.Саранболор, Д.Отгонбаяр, Д.Оджаргал, Д.Шийдэрмаа, С.Уранзаяа, Б.Цэнд-Аюуш, Б.Халиун нар хичээл зүтгэл гарган амжилттай төгсөж байна.

            Төгсөлтийн баярын нээлтэд АМТ-ийн захирал Фр.Фолата Лаиа үг хэлж, дурсамж хичээлийг өмнөх судлаач оюутан Ч.Хүсэлбаяр орлоо. Манай хөтөлбөрийг төгсөгч нар өмнөх жилийн амжилтаа ахиулж, тэнхим болон салбар сургуулиудынхаа ЭШХ оролцож шагналт байр эзэлсэн амжилт гаргажээ. “Оюутан судлаач” хөтөлбөрт хамрагдаад олон сайхан зүйл олж авсан хэмээн хүүхдүүд бахархан хойч үеийнхэндээ сэтгэлийн үгээ хэлсэн нэгэн орой байлаа.

            Та бүхэндээ гэгээн сайхан бүхнийг ерөөе!

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл