3 САРЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Улаанбаатар                                                                                                                     2022.03.07

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн III сарын тайлангийн хурал 2022 оны 4 сарын 7-ны лхагва гаргийн 18:00-21:00 цагт АМТ-д амжилттай боллоо.

            Хөтөлбөрт хамрагдаж буй 20 оюутнаас өнөөдөр C.Уранзаяа, Б.Солонго, Ж.Энхзул, Д.Бямбажаргал, М.Анухатан, М.Ялгуун, Б.Халиун, М.Энхцэцэг, Д.Шийдэрмаа, Э.Саранболор, Л.Цэцэнбилэг, Д.Оджаргал, Э.Ганбаяр, П.Буянцогт нар тайлангаа амжилттай хэлэлцүүллээ.

            Өмнөх сарын тайлангийн хуралд хэлэлцүүлсэн зөвлөгөөг хүлээн авч удирдагч багш нартайгаа сайн холбогдож, энэ сарын тайланд ахиц дэвшилт гаргалаа.  

Оюутан судлаач нартаа амжилт хүсье!

 

 

Тайлан мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл (ЭША)