XVIII зууны үеийн манж толь бичгүүдийн үгийн сангийн судалгаа Нэг сэдэвт зохиол
ДэлгэрэнгүйӨвөрлөгч аялгуун дахь авианы хувьсал буюу сэлгэцийг тайлбарлахдаа Жирим, Үзэмчин, Хинган гэх мэтчилэн аймаг тус бүрд ямар ямар сэлгэц ажиглагдсан болохыг тоочин дурдсан байгаа бол халх аялгуун дахь “алчуур” гэх үгийн авианы хувьсал, сэлгэцийг ерөнхийд нь авч үзсэн байна. Өгүүлэлд хавсаргасан Монгол Улсын газрын зурагт Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн “алчуур” гэх үгийн тархцын тэмдэглэгээг хийжээ.
ДэлгэрэнгүйМонголын чухал үгсийн тайлбар толь
ДэлгэрэнгүйМонгол, манж хэлний харьцаа, хамаарал
ДэлгэрэнгүйБагууд урьдчилан бүртгүүлнэ Бүртгэлийн хугацаа: 2026. 04. 08 -ны 18:00 цаг хүртэл Холбоо барих: Антоон Мостаэрт Төв фэйсбүүк хаяг Бүртгүүлэх линк: https://forms.gle/HfBUoSwafQscpPue9
ДэлгэрэнгүйХэл зохиолын хүрээлэнгийн цуврал бичгүүдэд нийтлэгдсэн бүтээлийн цэс (1959-2019)
Дэлгэрэнгүйус өгүүлэлд хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэмнэлийг өөртөө гүн шингээсэн уран бүтээлийн ай хүрээ болох хотын уран зохиол гэх ойлголтыг тодруулахыг зорьжээ. Ингэхдээ “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүдийн хотын уран зохиолын шинж бүхий зохиол бүтээлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийг тайлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргаар задлан шинжилсэн байна.
ДэлгэрэнгүйОюутан судлаач З. Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэлд бичсэн Ч. Өнөрзаяагийн шүүмжийг доор бичлэгээс үзнэ үү.
Дэлгэрэнгүй2026 оны 3 дугаар сарын 25-ны лхагва гарагт оюутан судлаач Ч. Өнөрзаяа, Н.Бямбажаргал, Б. Лхагвачимэг нарыг шүүмжээ танилцуулсны дараа АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. ЦэцэгдарьэЭрдэм шинжилгээний өгүүллийн шүүмж бичсэн байдал болоод, судалгааны ажлын сэдэв сонгох талаар зөвлөгөө өгсөн.
ДэлгэрэнгүйАнтоон мостаэрт тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгч З.Анужины “Монгол хэлний –γalja дагаврын тухай” өгүүлэл нь онолын түвшинд алдаа дутагдалгүй, маш нарийн судалгаа болжээ. Хэлний хамгийн бага утгат нэгж болох бүтээврийн судалгаа нь бүтэц хэл шинжлэлийн судалгаанд чухал ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүй< >Судалгааны удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлагад нийцүүлэн, судлагдсан байдлын тойм, судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал зэргийг тодорхой тусгах.Онолын хэсэгт ашигласан судлаачдын тодорхойлолтуудыг зөвхөн эш татах бус харьцуулан задлан шинжилж, тайлан тайлбарлах.Эх зохиолоос тодорхой хэсгийг эшлэн, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах.Гротеск, далдын хүч, зүүдний дүрслэл зэрэг ойлголтуудын зааг ялгаа, уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлох.Будсүрэн, Э. (2025). П.Батхуягийн өгүүллэг дэх болзолт дүрслэлийн онцлог. Эрдмийн хэлхээ, Боть 14(10), 128-135.Хурцтуяа, Б. (2018). Болзолт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь (Шинэхэн үеийн монголын уран зохиолын өгүүллэгийн жишээн дээр) [Докторын диссертаци, Монгол Улсын Боловсролын Их Сургууль].Хурцтуяа, Б. (2009). 1990-ээд оноос хойших зарим өгүүллэгт болзолт дүрслэлийг ашигласан байдал. “Лавай” боловсролын онол-арга зүйн сэтгүүл, №4, 110-111. https://lavai.msue.edu.mn/ppapers/04-LAV-022.pdfАмартүвшин, С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Утга зохиолын судлал шинжлэл (Боть 32). Улаанбаатар: 271.Галбаатар, Д. (2012). Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар: 100-р тал.
ДэлгэрэнгүйАнтоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт эрдэмтэн, судлаачдыг урьж лекц, ярилцлага зохион байгуулсаар ирсэн бөгөөд нийт 132 удаагийн лекц -ярилцлагыг амжилттай зохион байгуулсан.
ДэлгэрэнгүйБ. Мөнхжингийн “Монгол охидын сарын тэмдэг анх ирэх нас менархи ба түүнд нөлөөлөх хүчин зүйл (Улаанбаатар хотод амьдарч буй охидын жишээн дээр)” өгүүллийг багш М.Эрдэнэ (PhD, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор)-ээр удирдуулан бичиж, Эрдмийн хэлхээ эрдэм шинжилгээний сэтгүүлийн XIV ботийн 209-225 дугаар талд хэвлүүлсэн байна. Энэхүү өгүүлэлд анхны сарын тэмдэг ирэх насны өөрчлөлт нь зөвхөн тоон үзүүлэлт бус охидын амьдралын чанар, эрх, боловсрол, эрүүл мэнд, бие даах чадварт нөлөөлөх өргөн цар хүрээтэй үзэгдэл болох талаар судлахыг зорьжээ.
ДэлгэрэнгүйО. Шинэбаяр доктор тус лекцийг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд: Хэлний нэгжүүдийн хоёрдмол утгыг сэтгэц хэл шинжлэл, үүсгүүр хэл шинжлэл, компьютер хэл шинжлэлийн талаас утга, үүрэгтэй холбон судлах нь онол, хэрэглээний чухал ач холбогдолтой. Мөн туршилт авиа зүйн аргаар ч үүнийг шинжлэн загварчилж сургуулийн хэлзүй, судалгааны эргэлтэд оруулах нь албан хэрэг, хуулийн төсөл боловсруулах явцад эргэлзээт буюу тодорхойгүй утга, мэдээлэл гарахаас сэргийлэх сайн талтай. Хэлний бүх нэгжид олон утгын тогтолцоо бий. Олон утга гэж ерөнхийд нэрлэж байгаагийн учир салаа, олон, хоёрдмол, ижил, нэмэлт, хамсал, утгын хүрээг багтааж байгаад оршиж байна. Өгүүлбэрийн гишүүдийн байрлалын инвариант загвар, түүний хэлэхүйд илрэх, олон хувилбарыг гаргаж зөв оновчтой тодорхойлох дорвитой судалгаа үгүйлэгдэж байна. Ийм үзэгдлийн шинжлэхдээ сан бүрдүүлж агуулга, хэлбэр, тоо болон чанарын судалгаа хийх нь үр дүнтэй. Судалгааны үр дүн болсон загварчлал, тогтолцоо, хэв шинжийг магадлан шинжлэхүй, хууль шүүх, албан хэргийн найруулга, сургалтад хэрэглэж болох юм.
Дэлгэрэнгүй"ОЮУТАН СУДЛААЧ" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаач оюутан Та бүхнийг спорт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй















