«ЭНХ ЦАГ» чөлөөт ярилцлага болж, бид «Өдрийн тэмдэглэл» сэдвээр ярилцлаа.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй «ЭНХ ЦАГ» чөлөөт ярилцлага 2019 оны 11 дүгээр сарын 22-ны Баасан гарагт болж, бид «Өдрийн тэмдэглэл» сэдвээр ярилцлаа.

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 4-р түвшний оюутан О.Нандин-Эрдэнэ, 3-р түвшний оюутан Б.Батчимэг, Х.Загарзүсэм, Э.Содномпэлжид, Б.Нарантуяа, 2-р түвшний оюутан Л.Мөнхтуяа, Н.Хонгорзул, Түүхийн ангийн 3-р түшвний оюутан Э.Түвшинбаяр, Орос хэлний 4-р түвшний оюутан Рэнцэнханд, МУИС-ийн Утга зохиолын ангийн 2-р түвшний оюутан Дэвээжаргал нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:10 минутад эхэлж, 17: 20 минутад өндөрлөв.

Бид «Өдрийн тэмдэглэл» сэдвийн хүрээнд:

Ярилцлагын эхэнд, өдрийн тэмдэглэл гэж юу болох?, яагаад “өдрийн” гэж тодотгодог талаар асуухад “нэг өдрийн үйл явдлыг дүгнэн бичдэг, түүх, дурсамж болон үлддэг зүйл...” гэх мэтээр өөр өөрсдийн зүгээс хариулж, санал бодлоо хуваалцлаа.
- Өдрийн тэмдэглэлтэй нөхөрлөсөн түүх, хөтлөх болсон шалтгаанаа бусдадаа ярицгаав.
- Өдрийн тэмдэглэл бүтээлчээр хөтлөх арга туршлагаас бие биедээ хэлж өгөн, өөрт хэрэгжүүлэх шинэ арга, шинэ санааг дэвтэртээ тэмдэглэн авлаа.
- Мөн өдрийн тэмдэглэл хөтөлснөөр эмх цэгц, цагийн төлөвлөлт, бүтээлч чавдарт суралцах ач холбогдлын тухай ярилцлаа.
- Утга зохиолын ангийн оюутан Дэвээжаргал “Тэмдэглэл биш тэмдэглэл”-ээсээ бидэнд уншиж хуваалцсанаар энэ удаагийн ярилцлага маань өндөрлөв.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

Мэдээ бичсэн: Э. Эрдэнэхишиг 2019.11.25