“Монгол хэлний хоршоо үгийн толь” номын нээлт боллоо

"Си Ай Си Эм" байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс эрхлэн, МУБИС-ийн “Монгол судлалын төв”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран бүтээсэн “Монгол хэлний хоршоо үгийн толь” номын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн 10:00-11:30 цагийн хооронд болж өндөрлөлөө.

Үйл ажиллагааг нээж Си Ай Си Эм байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Мпуту Нганду Саймон үг хэлж, төвийн нарийн бичгийн дарга М.Билгүүнчимэг морин хуурын аялгуу дуурсгав.

Тус эрдэм шинжилгээний төслийг санаачлагч, эхлэн хэрэгжүүлэгч доктор (Ph.D), дэд профессор Г.Цэцэгдарь болон эхлэх үед зөвлөн тусалж байсан академич Д.Төмөртогоо; төслийн удирдагч, ерөнхий редактор МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян; зохиогч МУБИС-ийн багш доктор (Ph.D), дэд профессор Д.Ганболд, доктор (Ph.D) Р.Сарангэрэл; ШУА-ийн ХЗХ-ийн ЭША доктор (Ph.D) Г.Гэрэлмаа, доктор (Ph.D) Т.Пүрэвсүрэн нартаа “Си Ай Си Эм” байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс талархал илэрхийлье.

Номын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ОУМСХ, МУИС, МУБИС, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэмтэн багш нарт талархсанаа илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.