“МОНГОЛЫН ТҮРЭГ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2019.11.20-ны Лхагва гаргийн (18:00-20:00) лекцэд МУИС-ийн Ази судлалын тэнхимийн доктор, профессор Ц.Баттулга  уригдаж, Монголын Түрэг судлалын өнөөгийн байдал, чиг хандлага сэдэвт лекцийг уншлаа.  Тэрбээр түрэг судлалын судалгааны тойм, онцлог, судалгааны чиглэл, арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ оюутан судлаачдад судлаач болохын давуу тал, судалгааны сэдэв сонгох тухай зөвлөлөө. Бидний урилгыг хүлээн авч, лекц уншсан профессор Ц.Баттулга танд талархал  илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.