“Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа” сэдэвт лекц боллоо

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс зохион байгуулдаг “Залуу доктор” лекц, ярилцлагын 20 дахь дугаарт Отгонтэнгэр их сургуулийн СХСС-ын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Энхбаяр 2019.12.03-ны Мягмар гарагт (15:00-17:00) уригдаж, “Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа” сэдэвт лекцийг оюутан, судлаачдад зориулан уншлаа. Тэрбээр 2019 оны намар дээрх сэдвээр сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд судалгааныхаа ажлын арга зүйг дэлгэрэнгүй танилцуулж, лекцийн төгсгөлд оюутан судлаачдад зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо. Бидний урилгыг хүлээн авч лекц уншсан доктор Б.Энхбаяр танд талархсанаа илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.