“Жангар-ын туульсын утга, соёлын тайлал” сэдэвт лекц боллоо

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв, МУИС-ийн “Утга зохиол нэгдэл”-ээс хамтран зохион байгуулдаг “ЭНСЭХ ЦАГ №26” зохиолч, уншигчдын лекц-ярилцлага 2019.12.11-ны Лхагва гарагт (18:00-19:30) боллоо. Лекц-ярилцлагад МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш,аман зохиол судлаач, докторант О.Отгонбаатар урилгаар оролцож, “Жангар-ын туульсын утга, соёлын тайлал” сэдвээр лекц уншлаа. Тэрбээр оюутан, судлаачдад судалгааныхаа онол, арга зүйн тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, лекцийн төгсгөлд санал бодлоо солилцов. Бидний урилгыг хүлээн авч, лекц, ярилцлагад оролцсон судлаач О.Отгонбаатар танд талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.