Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн монголын их, дээд сургуулиудын Монгол судлалын чиглэлээр суралцдаг оюутан залуучуудыг хамарсан "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөрт тэнцсэн бакалаврын оюутнуудын дунд Эрдэм шнжилгээний хурал зохион байгуулж, шагналт байр эзэлсэн оюутан судлаачдыг урамшуулдаг. Их, дээд сургуулийн Монгол судлалын чиглэлээр судалгаа хийх сонирхолтой бакалаврын оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдан, жил бүр зохион байгуулдаг "Эрдэм шинжилгээний хурал"д оролцох боломжтой юм.