2019/09/30 ОЮУТАН СУДЛААЧ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ (2019-2020)

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс зохион байгуулдаг «ОЮУТАН СУДЛААЧ» тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт Даваа гарагт (12:00-14:00) боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Си Ай Си Эм төвийн захирал Мпуту Нганду Саймон үг хэлж, төвийн нарийн бичгийн дарга М.Билгүүнчимэг морин хуурын аялгуу эгшиглүүлж нээв. Тус үйл ажиллагаанд урилгаар «Оюутан судлаач» хөтөлбөрийг санаачлагч, хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Цэцэгдарь болон оюутан судлаачдын удирдагч багш нар оролцлоо.

2018-2019 оны хичээлийн жилийн Эрдэм Шинжилгээний Хуралд ЭРТНИЙ ЯЗГУУРТНЫ ТАХИЛЫН ЦОГЦОЛБОР ДАХЬ ХОНИН ЧУЛУУ илтгэлээ хэлэлцүүлж тэргүүн байр эзэлсэн Ц.Улаанаа, МОН-О-НУГОЛДАЙ СУРВАЛЖ ДАХЬ НЭРИЙН ТИЙН ЯЛГАЛЫН ЗАРИМ АЖИГЛАЛТ сэдэвт илтгэлээр дэд байр эзэлсэн Х.Гэндэнпил, С.АНУДАРИЙН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ҮЗЭЛ САНАА сэдэвт илтгэлээр гутгаар байр эзэлсэн Б.Золзаяа, ХИЛ ДАМНАСАН УГСААТНЫ ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАДААД БОДЛОГО сэдэвт илтгэлээр гутгаар байр эзэлсэн Д.Мөнхтамир нарын шагналыг гардууллаа. Мөн тус хөтөлбөрт тэргүүлсэн МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Баттулга, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор П.Эрдэнэтуяа, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор Д.Нямдорж, МУИС-ийн Археологи, антропологийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг нарыг урамшуулав.

Нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан АМТөвийн хамт олон, Эрдмийн хэлхээ сэтгүүлийн VIII ботид өгүүллээ хэвлүүлсэн оюутан судлаачид, 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчид болон хүрэлцэн ирсэн оюутан, судлаач, эрдэмтэн багш нарт талархсанаа илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.