2019/10/12 “ОЮУТАН СУДЛААЧ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦАХ АЯЛАЛ БОЛЛОО

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутны идэвх оролцоо, хамтран ажиллах чадварыг идэвхжүүлэх зорилгоор 2019 оны 10-р сарын 12-ны өдөр “Ойн дурсамж” амралтын газарт танилцах аяллыг зохион байгууллаа. Албан ёсны 25 оюутнаас тус аялалд 20 оюутан, төгсөгчдөөс Х.Гэндэнпил, Э.Эрдэнэхишиг оролцсон бөгөөд хөгжөөнт тоглоом тоглож, байгальд аялан цагийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Э.Халиун